УИХ гурван гишүүнээ явуулах уу? 

УИХ гурван гишүүнээ явуулах уу? 

УИХ 23 жилийн дараа УЕП-ын хүсэлтээр хоёр гишүүнийхээ бүрэн эрхийг түдгэлзүүлсэн нь УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар. Эдэнтэй хамтатган УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн боловч УИХ дахь Засаг дарга нарын фракц түүнийг авч үлдсэн. Гэвч Нүүрсний сонсгол болохын өмнө ахин гурван гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж эхэлсэн нь Н.Наранбаатараас гадна А.Адьяасүрэн, Ж.Сүхбаатар нар. Тэдний гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП-оос УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа аж. 

Н.Наранбаатарын тухайд “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар таван жил, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр дөрвөн жил, Засаг даргаар дөрвөн жил ажиллахдаа орон нутгийн Тавантолгойн ордоос нүүрс хулгайлцахад гар бие оролцсон гэж яллагдагчаар татагдсан. 

А.Адьяасүрэнгийн тухайд Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа АТГ-д хамгийн урт хугацаанд явагдсан хүмүүсийн нэг бөгөөд түүний тээвэр ложистик хийдэг компанийн ажил хэрэг нүүрсний хэрэгтэй салшгүй холбоотой гэдгийг хууль хяналтын байгууллагууд хэлж буй. Түүний тухайд сөрөг хүчний гишүүн. Ялангуяа экс ерөнхийлөгч Х.Баттулгын фракцид багтдаг гэдэг утгаараа бүрэн эрхээ авч үлдэх эсэх нь туйлын эргэлзээтэй. Учир нь сүүлийн үеийн хууль хяналтын байгууллагад өрнөж буй үйл ажиллагаанууд экс ерөнхийлөгч рүү чиглэж буй. Тиймээс А.Адьяасүрэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх магадлал маш өндөр. 

Харин Ж.Сүхбаатар гишүүний тухайд ногоон автобусны хэргээр ёс зүйн хариуцлага хүлээж Түгжрэлийн сайдаасаа огцорсон ч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Хуулийн хариуцлага хүлээх эсэхийг хууль хяналтын байгууллага шийднэ. Бүрэн эрхийн асуудлыг МАН шийднэ. Хэрхэн тохироо хийхээс их зүйл шалтгаалах нь тодорхой. 

Хэрэв дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлвэл УИХ-д 69 гишүүн үлдэнэ. Энэ тохиолдолд парламентын чадамжийн асуудал ч хөндөгдөж мэдэх юм.   

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0