Нүүрсний сонсгол: "Тавантолгой ХК"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж 353.9 саяын урамшуулал авчээ

Нүүрсний сонсгол: "Тавантолгой ХК"-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж 353.9 саяын урамшуулал авчээ

"Нүүрсний" гэх хэргийн эхний сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Сонсголын эхний хэсэгт орон нутгийн жижиг "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон талаар шинжээчийн дүгнэлтийг танилцууллаа.

Шинжээчийн танилцуулснаар, "Тавантолгой ХК"-ийн ТУЗ-ийн тогтоол болон мөнгөн гүйлгээг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгожээ.

Тухайлбал, "Ажнай" Д.Бат-Эрдэнэ 51.1 сая төгрөг, Р.Сэддорж 353.9 сая төгрөгийн урамшуулал авчээ. Р.Сэддорж 2014-2020 онд "Тавантолгой ХК"-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан. Тэрээр "Ажнай корпораци”-д маркетингийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2004 оноос хойш Д.Бат-Эрдэнийг УИХ-ын сонгуульд өрсөлдөхөд туслах хийж байсан гэдэг.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0