ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Нийслэл Хүрээнд 1921 оноос залуучуудын байгууллага үүсэж хөгжсөнтэй холбоотойгоор МХЗЭ-ийн 2 дугаар их хурлаас гаргасан “аймаг, хот, хошууны залуучуудын эвлэлийн Хороо байгуулах тухай” шийдвэрийн дагуу Нийслэл хот / Хүрээ /-ын ХЗЭ-ийн Хороо 1923 оны оны 10 дугаар сарын 23-нд байгуулагдсанаар нийслэл Улаанбаатар хотноо залуучуудын хөдөлгөөн үүсэж, залуучуудын ууган байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй
Энэ онд 100 жилийн түүхэн ой нь тохиож байна....
Нийслэл хотод олон зуун үйлдвэр, аж ахуйн газруудыг барьж байгуулах, төрөлх хотоо соёлжуулах, тохижуулах, цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжтай болгох ажлыг эхлүүлсэн үе үеийн залуучуудын үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор залуучуудын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойг “Нийслэлийн хөгжил -Залуучуудаас” уриа дор нэгдсэн арга хэмжээг тусгай төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.
Энэ Захирамжийн дагуу Монголын залуучуудын өдөр, Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээгээр төвлөрсөн ажлууд эхэлж байна.
Арга хэмжээнд 200 ахмад ажилтнууд оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0