“ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН

“ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН

Монгол улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих 2023 оны арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих, бүтээлч оролцоо, идэвх санаачилга, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуусын манлайлал” Говьсүмбэр аймгийн залуучуудын чуулганыг орон нутгийн хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Сумдын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд хамтран өнөөдөр буюу 2023 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганаар:

1️⃣“Лийдинг Говьсүмбэр” хувь хүний хөгжлийг дэмжих сургалт,

2️⃣“Залуусын төгөл” бүтээх мод тарих арга хэмжээ

3️⃣“Хамтдаа оролцъё” Хөгжөөнт буухиа тэцээн

4️⃣“Open mic” чөлөөт арга хэмжээ гэсэн үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдаж Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын нийт 213 залуус оролцсон.

✅Чуулганыг нээж аймгийн Засаг дарга бөгөөд "Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл"-ийн тэргүүн Г.Батсуурь үг хэлж, Төрөөс залуучуудын чиглэлээр баримталж буй бодлого хөтөлбөрийн талаар Засгийнгазрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ аймгийн залуучуудад мэдээлэл хийж оролцлоо.

✅Мөн орон нутагт амьдарч буй залуучуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгаж, залуучуудын тэгш оролцоог нэмэгдүүлэх,орон нутгийн залуучууд ижил мэдлэг мэдээллээр хангагдахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сэдвүүдийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулсан илтгэлүүдийг “Лийдийн Монголиа” төслийн багийнхан аймгийн залуучуудад шинэ соргог мэдлэг мэдээлэл олголоо.

- Цахим шилжилт ба иргэдийн оролцоо /Д.ОтгонболдPhd, СЭЗИС-ийн Ахлах багш/

- Гарааны бизнес амжилттай эхлүүлэх туршлага /М.Батмөнх Эйрий Фэлт, Тинс Гринс, Пост биотик зэрэг компаниудын хамтран үүсгэн байгуулагч/

- Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд /Л.Дэлгэрзул Хүний Их эмч/

- Залуу хүний хандлага, ёс зүй /Б.Болорсайхан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга/

- “КОЙКА”-ынтэтгэлэгээрСолонгосулсадсуралцсаннь/П.Алтанчимэг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх МТТ-ийн Ахлах референт/

✅Мөн “Залуусын манлайлал” залуучуудын чуулганд оролцогчдод зориулж аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл үг хэлж орон нутгийн залуучуудаа идэвхтэй оролцоотой, мэдлэг боловсролтой, эрүүл чийрэг аж төрөн амьдрахыг уриалсан юм. Энэ үеэр аймгийн ИТХ-аас ГБХЗХГ-ын дэргэдэх Түр хамгаалах байранд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн.

Чуулганы үеэр аймаг, сум орон нутагтаа эрхэлсэн ажил үйлс, нийгмийн идэвх оролцоогоороо манлайлагч залуусыг шагнаж урамшуулсан юм.

<img src="https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/ta8/1/16/1f396.png" alt="

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0