Замын хөдөлгөөнд оролцогчдын 64 хувь нь хувийн машинаар зорчиж байна

Замын хөдөлгөөнд оролцогчдын 64 хувь нь хувийн машинаар зорчиж байна

Түгжрэлийг бууруулах цогц бодлогын нэгээхэн хэсэг нь нийтийн тээврийн парк шинэчлэлт, маршрут чиглэлийн өөрчлөлт. Нийтийн тээврийг шинэчлэх ажил хэдийн эхэлсэн бөгөөд сүүлийн үеийн тоноглол бүхий 1225 автобус иргэдэд үйлчлэх юм. Одоогийн байдлаар 415 автобусыг оруулж ирээд буй. Үлдсэн 810 автобусыг энэ ондоо багтааж оруулж ирэхээр ажиллаж байна.

Улаанбаатарын авто зам дээрх хөдөлгөөн, зорчилтын тоо нь 2.882 сая гэх тооцоолол гарсан бөгөөд үүний 1,846.3 мянга нь буюу 64 хувь зорчилт нь хувийн автомашинаар хийгддэг байна. Хувийн машинтай иргэдийн

  • 44 хувь нь ажилдаа явах
  • 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах
  • 17 хувь нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зорилгоор хөдөлгөөнд оролцдог байх юм.

Тодруулбал, иргэд ажилдаа явах, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт зөөх, оюутан залуус хичээлдээ явах, төрийн үйлчилгээ авах, худалдаа, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол бүс нь Сүхбаатар дүүрэг болж, хотын төв хэсэг рүү хэт их бөөгнөрөл үүсэж байгаа юм.

Хотын гол дөрвөн өргөн чөлөө буюу Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөөний нийт 48.2 км замаар 1,042 автобус 107 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хувийн авто машинаар хөдөлгөөнд оролцдог 1.846.3 мянган иргэнийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгохыг тулд автобусны парк шинэчлэлт хамгийн чухал арга хэмжээ болж байгаа юм. Иргэд тав тухтай, хурдан шуурхай автобусаар зорчихыг илүүд үзсэнээр зорьсон газартаа шуурхай хүрнэ.

Тиймээс нийтийн тээврийн хүртээмжийг нэмж, хөдөлгөөний эрчмийг сайжруулахын тулд эхний ээлжид дараах дөрвөн өргөн чөлөөний 13.7 км авто замыг өргөтгөж, гурван эгнээ болгох зайлшгүй шаардлагатай. Мөн нийтийн тээврийн хүртээмжгүй, гэр хорооллын алслагдмал бүсүүд рүү богино эргэлтийн автобус явуулснаар түгжрэл зургаан хувиар буурах тооцоолол гарсныг салбарын инженер, мэргэжилтнүүд онцолж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0