АРХИНЫ ДОНТОЛТЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

АРХИНЫ ДОНТОЛТЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО
Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг архины хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй өмнө нь хэд хэдэн удаа уулзалт хийж байсан. Энэ удаа “Зөв амьдрах ухаан” ТББ дээр зохион байгуулж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан болон дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, удирдлагын багийн төлөөлөл, цагдаагийн хэлтсийнхэн оролцлоо.
Мөн нэгэн онцгой зочин байсан нь дүүргийн элч бяцхан Гүег байлаа. “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагад 0-74 насны 127 иргэн амьдарч, нийгэмшиж байна. Тус төв нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдээ өөрийн байрандаа байгуулсан цэцэрлэгтээ хүмүүжүүлдэг бөгөөд бяцхан Гүег тэдэнтэй нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн тоглолтыг зохион байгуулсан.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан төрийн бус байгууллагуудыг төлөөлөл болох хүмүүсийн саналыг сонсож, намрын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулахаар ажиллахаа илэрхийллээ.
Төрийн бус байгууллагуудын төлөөлж ирсэн иргэд “Ер нь архины асуудал дээр анхаардаг төр засгийн удирдлага цөөн. Бүр өөрийн биеэр ирээд бидний асуудлыг сонсоод хууль эрх зүйн зохицуулалтад тусгана гэдгээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн өмнө нь байгаагүй” хэмээгээд
-Төр засгаас дэмжлэг дутмаг
-Орон байрны хүрэлцээ муу
-Архины хамааралтай болсон ахмад настай хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нэн шаардлагатай байгаа
-Архины донтолттой хүмүүстэй харилцах эрх зүйн орчин тааруу байгаа зэрэг тулгамдсан асуудал байгааг хэлсэн.
Цаашид дүүргийн хэмжээнд энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулж төр болон хувийн хэвшил хамтраад архины донтолтын эсрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0