Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байгуулагдаж буй цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” төрийн бус байгууллагууд мод тарилаа

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байгуулагдаж буй цэцэрлэгт хүрээлэнд БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” төрийн бус байгууллагууд мод тарилаа
Баянзүрх дүүрэг, БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” төрийн бус байгууллагуудтай өнгөрсөн онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, тодорхой ажлыг жил бүр тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн тухайд цөлжилтийн эсрэг хариу арга хэмжээ авах зорилгыг дэвшүүлж Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд гурван төрлийн 300 гаруй модыг тарилаа. Тухайн байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах бөгөөд цаашид хөрсийг сайжруулж, ногоон зүлэг тарих, сүүдрэвч, гэрэлтүүлэг тавих зэрэг тохижилтын ажил хийгдэх юм.
Цэцэрлэгт хүрээлэн байгуулах газарт мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай шинээр баригдаж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. Өмнө нь хогийн цэг байсан газрыг Баянзүрх дүүрэг, БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” төрийн бус байгууллагууд хамтран тохижуулж байгаад иргэд талархаж, усалгааны ажлыг хариуцахаа ч илэрхийлжээ.
БНСУ-ын “Unicity Megaworld”, “Unine Change” төрийн бус байгууллага, Баянзүрх дүүрэг хамтран Санамсар болгоомжгүй байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд туслах “Face 820” өдөрлөгийг маргааш мөн зохион байгуулна. Өдөрлөг 13 цагаас 20 цагийн хороонд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 хорооллын спорт талбайд болох юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0