Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 53 дугаар сургуулийн урд талын авто замын ажил эхэллээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 53 дугаар сургуулийн урд талын авто замын ажил эхэллээ
Эргэлтээс шалтгаалаад автомашин чөлөөтэй зорчих боломжгүй, хүүхэд зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй 53 дугаар сургуулийн урд байрлах энэ замаар 5000 гаруй хүүхэд өдөр бүр хичээлдээ явдаг. Тэгвэл хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Баянзүрх дүүргээс авто замын ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Авто замаас гадна, явган хүний зорчих хэсгийг ч шинээр хийх юм. Тухайн хэсэгт байрлах аж ахуй нэгж байгууллага, СӨХ нь өөрийн эзэмшил газраас хэтрүүлж хашаалсан байсныг эхний ээлжинд буулгах юм. Үүний дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх ”Үрсээ хамгаалъя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн хүрээнд зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, ээлтэй орчин бүрдүүлэх юм. Үүний нэг нь 53 дугаар сургуулийн урд байрлах авто замын ажил юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0