Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Баянзүрх дүүргийн хоёр байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, дүүргийн засаг даргын нэгдүгээр улирлын биелэлт, 4 дүгээр сарын өргөдөл гомдлын шийдвэрлэлт болон хаврын улиралд мод тарих ерөнхий төлөвлөлтийг шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцлээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд мод тарих үндэсний өдрийн нээлт 5 дугаар сарын 12-нд болохоор төлөвлөгдсөн. Хаврын улиралд мод тарих ерөнхий төлөвлөлтийн хувьд Жанжин хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд нээлтийн арга хэмжээ болох юм. Мөн хороодод модны суулгац тарааж дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор Б.Чимэд мод тарих талаар сургалт орох зэрэг ажлыг Баянзүрх дүүргийн Эко тохижилт үйлчилгээний газраас хийхээр төлөвлөөд байна.
Шуурхай зөвлөгөөний үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мод тарих үндэсний өдрөөр зохион байгуулагдах арга хэмжээнд албан хаагчид идэвхтэй оролцох, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг оролцоог нэмэгдүүлж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0