Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийн хүлээн авч уулзлаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх иргэдийн хүлээн авч уулзлаа
2023 оны эхний уулзалт 1 дүгээр сарын 17-нд болсон. Тус уулзалтад оролцсон иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас хоёр иргэний асуудал газар дээрээ шийдэгдсэн бол зургаан иргэн уулзалтаас өмнө асуудлаа бүрэн шийдвэрлүүлсэн байна. Мөн 15 иргэний асуудал зайлшгүй хугацаа орон шаардлагатай учраас судлагдах шатандаа явж байна.
Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх хувь нь газартай холбоотой асуудлаар хандсан. Газар зохион байгуулалтын нэг, хоёрдугаар албаны дарга болон газар зохион байгуулагч нар тухайн иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, зарим асуудлыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Мөн
- ШШГЕГ-ын нээлттэй, хаалттай хорих 407 дугаар ангиас хамтран ажиллах болон эмэгтэй хоригдлуудыг ажлын байраар хангах асуудлаар
- Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Юмжав өөрийн амьдарч буй амины орон сууцанд ахмадуудыг дэмжих төв, цаашлаад хүүхдийн хөгжлийн төв байгуулах асуудлаар
- “Монголын хараагүйчүүдийн хөл бөмбөгийн холбоо” төрийн бус байгууллагаас хараагүй иргэдийг нийгэмшүүлэх, спортоор хичээллэх боломж олгох үүднээс бэлтгэлийн бааз байгуулахаар зорьж байгаа. Хэрэв газрын асуудал шийдэгдвэл бүтээн байгуулалтын ажил эхлэх боломжтой болсон байна. Дээрх асуудлаар засаг даргад хандсан.
Дүүрэг орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах, хамтран ажиллах санал гаргаж байгаа эдгээр аж ахуй нэгж байгууллага, иргэдийг дэмжиж ажиллана гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.
Иргэдийн уулзалтад оролцох боломж бүрэн нээлттэй.
Та Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 102 тоотод ирж бүртгүүлэх эсвэл bzd.urgudul2022@gmail.com хаяг руу хүсэлтээ илгээх боломжтой юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0