ГАЧУУРТЫН ЭЦСЭЭС - ГЯЛАЛЗАХЫН ЭНГЭР ХҮРТЭЛ 4.7КМ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО

ГАЧУУРТЫН ЭЦСЭЭС - ГЯЛАЛЗАХЫН ЭНГЭР ХҮРТЭЛ 4.7КМ АВТОЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангрйн "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд эхлүүлсэн Гачууртын эцсээс Гялалзахын Энгэр хүртэлх 4,7 км авто зам өнөөдөр ашиглалтад орлоо. 20 дугаар хорооны иргэдээс ирүүлж буй санал хүсэлт дунд жин дардаг асуудлын нэг байсан бөгөөд амлалт хэрэгжиж зорчих хөдөлгөөнөө нээлээ. Нийт 7м өргөнтэй, дугуйн болон явган хүний зам, гэрэлтүүлгийг цогцоор нь хийж гүйцэтгэсэн. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, 20 дугаар хорооны Засаг дарга Ц.Гомбосүрэн болон холбогдох албаныхан оролцлоо.
Цаашид автобусны эцсийн буудлыг өөрчилж иргэдээ ая тухтай амьдрах нөхцөлөөр хангаж ажиллана гэдгийг тэрээр онцолсон гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0