ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ КЭЙС МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ МЕНТОРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

ХҮҮХДИЙН ЭРХИЙН ХУУЛЬ ЗҮЙН ХОРООНЫ КЭЙС МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ, ЗӨВЛӨН ТУСЛАХ МЕНТОРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо (ХЭХЗХ)-ны кэйс менежментийг сайжруулах, зөвлөн туслах менторын хөтөлбөрийн нэгдсэн хурлыг Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа.

Тус менторын хөтөлбөрийг төслийн нэгдүгээр шатанд шинэчлэн баталсан ХЭХЗХ-ны журмын дагуу 31 хорооны нийт 390 гаруй гишүүдийг хамруулсан анхан шатны сургалт болон төслийн хоёрдугаар шатанд үндэсний хэмжээнд зохион байгуулсан ХЭХЗХ-дын Ажлын албаны гишүүдэд зориулан кэйс менежмент, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготой ахисан түвшний сургалтаас олж авсан мэдлэг, мэдээлэлд тулгуурлан сонгогдсон нийт 11 аймаг, нийслэлийн 2 дүүргийн ХЭХЗХ-дын Ажлын албаны үйлчилгээний чанарыг сайжруулж, кэйс менежментийг эрчимжүүлэхэд зөвлөн туслах, ажлын байранд практик дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай профессор багш нар удирдан чиглүүлж байгаа бөгөөд Чингис хот болон Бор-Өндөр сумын Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны дарга, гишүүд, хорооны ажлын албыг хамруулан ХЭХЗХ-ны ээлжит хурлыг зохион байгуулж, аймаг, сумдын хүүхэд холбогдож буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, кэйстэй холбоотой шийдвэрлэх асуудлыг хэлэлцүүлж, арга хэмжээ аван, ажиллаж байна.

Ингэснээр ХЭХЗХ-оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч хүүхэд, гэмт хэргийн хохирогч, гэрч, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, кэйс шийдвэрлэлтийг эрчимжүүлж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах чадвартай мэргэжилтэнтэй болох бөгөөд төслөөс тус менторын хөтөлбөрийн сайн туршлага, үр дүн, кэйс менежментийн загварыг цаашид улсын хэмжээнд хэрэглээнд оруулах, холбогдох журам, бодлогод нийцүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэх юм.

Менторын хөтөлбөрийн ажиллагаанд ГБХЗХГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н. Өлзийхутаг, ОУЭЗХБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Стивен Кент, ОУЭЗХБ-ын Хөтөлбөрийн зохицуулагч Н. Одонтуяа, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн багийн ахлагч Адриен Мург болон Төслийн менежер М.Бямбарагчаа нар оролцож, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн үр дүнтэй танилцав.

Мөн түүнчлэн төслийн хүрээнд цахим орчинд өөрийгөө хамгаалах, интернэт, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой "Дижитал мастерууд" бүтээлч дэвтрийг бүтээсэн ба тус бүтээлч дэвтрийг хэрхэн ашиглах сургалтыг 6 дугаар сарын 15-ны өдөр 7-12 насны 35 хүүхдэд зохион байгууллаа. Тус бүтээлч дэвтэр нь альфа үеийнхэнд зориулсан цахим орчны зохистой хэрэглээ, эрүүл амьдралын хэмнэлийг бүтээх дадал зуршил, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх зөвлөмж, мэдээллийг олгоно.

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” (2023-2024) төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны Ажлын алба, иргэний нийгмийн байгууллагууд болон холбогдох байгууллагатай хамтран ХЭХЗХ-ны Ажлын албаны чадавхыг бэхжүүлэх, ахисан түвшний сургалт зохион байгуулах, кэйс менежментийг сайжруулах зөвлөн туслах менторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээний арга зүй боловсруулж турших, цахим орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах, интернэт болон нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг дэмжих чиглэлээр хүүхэд, эцэг эхчүүдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх гэх мэт олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0