“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа” зохион байгууллаа

“Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр”-ийг угтан “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа” зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр” 2023 оны 5 дугаар сарын 3 дахь бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэхүү өдрийг угтан Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, хороодын Нийгмийн ажилтнуудаас санаачлан БНСУ-ын иргэн Мүн Чин Хуагийн гэр бүл болон Дэлхийн зөн Монгол Улсын байгууллага, ”Sigma Mongolia” ХХК, ”Claim” Төрийн бус байгууллагын Төлөөлөгчийн газартай хамтран “Хүмүүнлэгийн үйл ажиллагаа”-г зохион байгуулж, 4 гэр бүлд өргөө цагаан гэрээр бэлэг барилаа.
Мөн Гүүд Нэйборс Олон Улсын байгууллага, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн байгууллага, Сэлвэшн арми Олон Улсын ТББ-аас хүнсний тусламж үзүүллээ.
Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Батцэнгэл нар оролцлоо. Нийгмийн хариуцлагын хүрээнд идэвх санаачилга гарган, бусдыгаа манлайлж оролцсон байгууллагууддаа Дүүргийн Засаг даргын талархлын бичгийг энэ үеэр гардууллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0