Мисс Б.Ганболор comeback хийлээ

Мисс Б.Ганболор comeback хийлээ

2007 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнээс Мөнгөн Эрдэнийн титэм зүүсэн энэ бүсгүй уг нь эмч мэргэжилтэй. Гэвч яг эмчээрээ биш эрүүл мэндийн салбарын сайн менежерээр карьер хөөдөг тэрээр олон жилийн дараа “O Couture” шоуны тайзнаа runway алхаж олон хүнийг гайхуулав аа. Ихэнх нь ч таньж ядан харагдана лээ. Шинэ од л гэж бодсон байх.

Аса циркийн төлөө Аса аваргатай чангахан дуугаар үзэлцсэн бүсгүй яг загвараараа дагнасан бол бас л юм дуулгахаар байжээ. Загварын салбарынхан дунд нийгмийн хариуцлагатай, ажил мэргэжилдээ гаргууд, хөдөлмөрөөрөө амьдралаа босгодог нь хуруу дарам цөөн. Б.Ганболор тийм хүмүүсийн тод төлөөлөл. Сайхан харагдаж байна, гоё байна, энэ насанд байгаа гоо үзэсгэлэн бол ерөөсөө л хөдөлмөр шүү дээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0