НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд ажлын хэсэг 11 дүгээр хороонд ажиллалаа

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлэх төслийн хүрээнд ажлын хэсэг 11 дүгээр хороонд ажиллалаа
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран боловсролын салбарт төсөл хэрэгжүүлэхээр болж анхны уулзалт энэ сарын 6-ний өдөр хийсэн. Энэхүү төсөл нь дүүргийн 11 хороонд хэрэгжих бөгөөд ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тухайн байршилд ажиллалаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Т.Цэндсүрэн 64 дүгээр цэцэрлэгт өргөтгөл барих саналтай байгааг өмнө нь илэрхийлж байсан. Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хороонд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өндөр байгаа учраас шинээр цэцэрлэг байгуулах нь шаардлагатайг хэлсэн.
Дүүрэг орон нутгийн зүгээс тавьж буй саналыг хүлээн авч, хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах бодлогыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. НҮБ-ын Хүүхдийн сан боловсролын салбарыг дэмжиж өмнө нь Баянзүрх дүүрэгт төсөл хэрэгжүүлж байсан.
Өнөөдрийн уулзалтад Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан мөн НҮБ-ын Хүүхдийн сан, “Child fund Korea” байгууллага, БНСУ-ын И-Март сүлжээ дэлгүүрийн төлөөллүүд оролцсон. Нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх болсонд Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Баянзүрх дүүргийн удирдлагын багийн өмнөөс талархал илэрхийлж, цаашид хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0