Нафа”-гийн Н.Солонго АЖ С.Батсүхийнд бэр орсон уу? 

Нафа”-гийн Н.Солонго АЖ С.Батсүхийнд бэр орсон уу? 

Төрөлхийн өгөгдөлтэй бараг л жижиг С.Батсүх гэгдэж байсан Б.Бат-Энэрэл багшдаа хаягджээ. Тодруулбал эрхэм АЖ маань баян айлын бяцхан охинд тал тохой татахдаа хайрт шавь Б.Бат-Энэрэлийгээ гомдоож орхиж.  Энэ тухай өнөөдөр Б.Бат-Энэрэлийн ээж нүүр номондоо мэдэгдэл оруулж шуугиан тариад байна. Хэнд ч мөнгө төгрөг, булга минж хэрэгтэй. Гэхдээ С.Батсүх гавьяатын нүдний хор гарсан баймаар.

Учир жанцанг лавлавал асуудал өнгө мөнгөндөө биш Б.Бат-Энэрэлийн орыг эзэлсэн бяцхан баян охин Г.Хүслэнгийн ээж нь “Нафа”-гийн Н.Солонго хатагтай. Олон нийтэд “Жордан бьюти”-гийн Солонгоо гэдгээрээ алдаршсан эртний угшилтай энэ бизнесмэн эмэгтэй Батсүх гавьяатын бэр болсон гэх бор шувуу нисээд байна. Үүнийг нотлох мэт өөрөө дагуулж гүйгээд ач охиноо ойлгуулж байгаа талаар Б.Бат-Энэрэлийн ээж тод томруун бичжээ.

Ер нь ч Солонго хатагтай охиноо багаас нь олон улсын миссийн тэмцээнд оруулахаас өгсүүлээд амьд сувенир булга минж, торго дурданд ороож төдийгөөс өдий хүртэл явснаас үзвэл үнэхээр ч охиндоо халамжтай ээж мөн л дөө. За тэгээд баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаа байхав. Баян ээж нар өөрийнхөө чадаагүйг охин дээрээ гүйцээх нь харагдаж л байдаг. Батсүх гавьяат насны бөгсөнд баян бэртэй болж башийж байгаа ч юм билүү. Амны хишиг юм даа тэгээд.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0