“Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

“Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 2023 оны 5 дугаар сарын 24-өөс 5 дугаар сарын 26-ны өдрүүдэд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр “Ослын үеийн удирдлагын тогтолцоо-Хариу арга хэмжээ” сургалтыг хийлээ.
“Стратегийн команд штабын сургууль”-ийн үеэр хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудал, төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог хэрхэн сайжруулж ажиллах вэ? зэрэг тодорхой сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн. Мөн “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, удирдлага зохион байгуулалт, сөрөн тэсвэрлэх чадвар, шууд учруулсан хор уршгийн талаарх зөвлөмж цар тахлыг хэрхэн хохирол багатай даван туулсан талаарх туршлагаасаа Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан юм.
Сургалтын төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой комиссын дарга Н.Баярмөнх онцгой комиссын гишүүдэд болон харьяа хэлтсийн удирдлагуудад стратегийн команд штабын сургуулийн үед нэгдсэн зохион байгуулалттай ажиллах, барилга байгууламжийн хүч хэрэгслийн судалгааг үнэн зөв өгөх талаар үүрэг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0