ЖИЖИГ ГЭЛТГҮЙ ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ БҮР ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛ САЙН БАЙХ ХЭРЭГТЭЙ

ЖИЖИГ ГЭЛТГҮЙ ХИЙГДЭЖ БУЙ АЖИЛ БҮР ЧАНАР, ГҮЙЦЭТГЭЛ САЙН БАЙХ ХЭРЭГТЭЙ
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүрэгт хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, санал хүсэлтийг хүлээн авах үүднээс иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулдаг. Энэхүү уулзалтад Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Наран ХХК-ийн төлөөлөл оролцож, иргэдийн хооронд тодорхой маргаан гарч байгааг танилцуулсан бөгөөд тухайн байршилд ажилласан юм. Компанийн дэргэд байрлах газрын эзэмшигч цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулахыг энэ үеэр хүссэн. Хэрэв иргэд хамтарч ажиллах, цаашлаад оршин суугаа газраа тохижуулах хүсэлтээ гаргавал дүүрэг орон нутгаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Энэ дагуу дүүргээс уулзалт зохион байгуулж, иргэд болоод аж ахуй нэгж байгууллагууд хамтран ажиллахаар болсон юм.
Үүний дараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд хийгдэж буй тохижилт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. 16 дугаар хороонд иргэд амарч зугаалах боломжтой, ногоон байгууламж бүхий гудамжийг бий болгосон. Хийж бүтээж байгаа ажлаа сурталчлах, энэ хүрээнд иргэд рүү чиглэсэн тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэйг гэдгийг хэллээ. Иргэд явахад хүндрэлтэй, ногоон байгууламжгүй байсан газрыг тохижуулж, амарч зугаалах боломжтой орчныг бий болгоод байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0