"ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"ӨГЛӨӨНИЙ ЦАЙ" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 10 багийн 147 өрхийн хөгжлийг дэмжих зорилгоор нөхцөл байдлын үнэлгээг биечлэн хийж, хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон. Тус өрхүүдийг төр, хувийн байгууллагуудын оролцоотойгоор хөгжүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, төлөвлөгөөг гарган хэрэгжүүлж байна. Өрх тус бүрийн хэрэгцээ шаардлага, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, ажил орлоготой болгох, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд холбон зуучлахад "Өсөлтийг өрх бүрд" хөтөлбөрөөс 1 өрхөд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн. Өрхийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд уриалах мэдээлэл өгөх зорилгоор "ӨГЛӨӨНИЙ КОФЕТОЙ УУЛЗАЛТ"-ыг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулж банк, дэлгүүр, хувийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0