Дуучин А.Түмэн-Өлзий сүй тавьжээ

Дуучин А.Түмэн-Өлзий сүй тавьжээ

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө тодотгосон дуучин А.Түмэн-Өлзий шинэхэн хайртай учирч, сүй тавьсанаа олонд зарлалаа. 

Өмнө нь тэрбээр н.Амарсанаа гэх залуутай амьдралаа холбож, охинтой болсон ч удалгүй тэдний амьдрал хоёр тийш болсон байдаг. Саяхныг хүртэл single mom-ын үүрэг гүйцэтгэж, ээжтэйгээ хамт охиноо өсгөөд тун чиг завгүй явсан тэрээр тун удахгүй хуримын зар дуулгах нь. 

”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, “Сэтэрт тал”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг олон дууг түмэнд түгээсэн тэрээр ийнхүү хоёр дахь амьдралдаа хөл тавих нь ээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0