Баянзүрх дүүргээс Хүүхэд хамгааллын чиглэлээр "Шүгэл" төслийг дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, цагдаагийн газар, хамтарсан баг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Лантуун дохио" ТББ, Монголын сайн дурынхны төвтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Төслийн хүрээнд хэрэглэх "Шүгэл"-ийг Баянзүрх дүүргийн ЕБС-ийн 3-8 дугаар ангийн сурагчдад өгч хэрэглээнд нэвтрүүлнэ.
Дашрамд дурдахад дэлхийн бусад улс орнууд, жишээлбэл БНСУ-д Шүгэл төслийг хэрэгжүүлдэг бөгөөд, Шүгэлийг тоглоом биш аюулаас хамгаалах хэрэгсэл, танихгүй хүн ойртоход, биеийн аль нэг хэсэгт хүрэх зэрэг оролдлогын эсрэг хэрэглэж хэвшсэн байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.