Комедиан Д.Амартүвшин намаа бүртгүүлэхээр УДШ-д өргөдөл өгчээ

Комедиан Д.Амартүвшин намаа бүртгүүлэхээр УДШ-д өргөдөл өгчээ

УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө есөн сарын хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд амжиж гишүүний суудалд суухаар олон ч салбарынхан буурь сэлгэсээр, бүр шинэ нам байгуулаад сүр дуулиантай өдрүүд өнгөрсөөр. Үүний нэг нь Комедиан Д.Амартүвшин. Улстөрчдийг "бүүлдсээр" байгаад улс төрийн чамгүй мэдлэгтэй болсон гэж өөрийгөө үнэлж яваа. “Либертари” нам байгуулахаар болж өнгөрөгч аравдугаар сарын 10-нд намын анхдугаар их хурлаа хийгээд амжсан. 

Хурлаа хийчихсэн хойно шинэ намаа бүртгүүлэхээр өчигдөр /2023.10.17/ Улсын дээд шүүхэд ханджээ.

Тодруулбал, УДШ-ээс “Д.Амартүвшингээс 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр өргөдөл ирүүллээ. Уг өргөдөл нь “Либертари нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх” агуулгатай байна” хэмээн мэдэгдлээ.

Ийнхүү хошин шогийн салбараас нам босоод ирэв. Ямартай ч оноос өмнө улс төрд шинэ нам бууриа сэлгээд амжих нь. Цаашид хэрхэхийг тэнгэр мэдэх биз.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0