Нөхөртэйгөө шүүхдэх трэнд дэлгэрүүлэгч

Нөхөртэйгөө шүүхдэх трэнд дэлгэрүүлэгч

Халхын шар атаман “Шар” Энхээгийн гэргий одооны салсан эхнэрүүдийг түүчээлж нөхрөө шүүхэд өгч явсан энэ бүсгүйг Оюунаа гэнэ. Б.Жигжид сайдын эрх шар охидын бага нь. Нөхрөөсөө тусдаа амьдардаг болсноос хойш сошиал идэвхтэй болсон түүнийг “хамар” Т.Ганболдтой холбон алд дэлэм андуурч байсан нь энэ оны сонин үйл явдал гэж болно. Чонын амнаас гараад барын аманд орно гэгчээр нэг атаманаас салаад өөр нэг “өгөр” бурхины өвөрт орно гэдэг хэцүү еэ. Худлыг дэвэргэхдээ манайхан сайн сайн.

Гоё бүсгүй, чинээлэг айлын охин ч охид муу залууст дуртай байдгийн үлгэрээр атамантай амьдарч байсан нь түүний нэг хэлтгий намтар юм даа. Сошиалд дэвхэцдэггүй, шар мэдээнд эмзэглэдэггүй нэг ийм бүсгүй нүүр дүүрэн, цээж тэнэгэр алхаж явна даа. Түүнгүйгээр хүлээн авалт бараг болдоггүй. Нөхөр бага зэрэг тиймхэн байсан ч хүрээлэл, найз нөхдийн тэнгэр бол байна аа, байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
1
funny
0
angry
0
sad
0
wow
0