Н.Амаржин: Ирэх зургадугаар сард манийгаа сонгочих. Зүгээр л эрчим хүчний зах зээлийг чинь чөлөөлөөд өгье

Н.Амаржин: Ирэх зургадугаар сард манийгаа сонгочих. Зүгээр л эрчим хүчний зах зээлийг чинь чөлөөлөөд өгье

Их сонгууль болоход 6 сарын хугацаа үлдэж буй. Энэ сонгуульд 126 гишүүн сонгогдох учраас олон хүн нэр дэвшихээ зарлаж, пи-араа хийгээд эхэлсэн. Тухайлбал, комедиан Д.Амартүвшин өөрийн намаа байгуулж, сонгуульд нэр дэвшихээ илэрхийлсэн. Тэгвэл комедиан Н.Амаржин мөн УИХ-ын сонгуульд нэр дэвжих аж. Өдгөө тэрээр Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажиллаж байна. Ардчилсан намын даргад зүтгэж буй тэрээр УИХ-ын гишүүн болбол эрчим хүчний салбарын зах зээлийг чөлөөлнө гэжээ. 

Энэ тухай өөрийн цахим хуудастаа “Ирэх зургадугаар сард манийгаа сонгочих. Би инженер, эрдэмтэн, суут ухаант лаг хүн биш. Зүгээр л эрчим хүчний зах зээлийг чинь чөлөөлөөд өгье. Эхэндээ жоохон хатгах л байх. Нэгнээ доош нь таталгүй, чи би ялгаагүй ингэж новш амьдрахаас залхаж байна” гэжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0