Сэргэлт 79” арга хэмжээнд оролцож байгаа иргэдийг ажлын байртай танилцуулах аяллыг зохион байгууллаа

Сэргэлт 79” арга хэмжээнд оролцож байгаа иргэдийг ажлын байртай танилцуулах аяллыг зохион байгууллаа
Архины хамааралтай, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сэргэлт 79” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор ажлын байртай танилцах аяллыг өнөөдөр зохион байгууллаа. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр хөтөлбөрт хамрагдаж байгаа зарим иргэдийг бичиг баримтжуулах ажлыг зохион байгуулсан юм.
“Сэргэлт 79” арга хэмжээ цаашид “Ажлын байр 79” хөтөлбөр рүү шилжиж ажлын байранд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон гэдгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс хэлж, хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдэд амжилт хүслээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0