З.Номинзул "Miss Universe"-д оролцох боломжгүй болжээ

З.Номинзул "Miss Universe"-д оролцох боломжгүй болжээ

“Miss universe mongolia 2023” тэмцээний Үндэсний ялагчаар Зандангийн Номинзул тодорсон. 72 дахь удаагийн Miss Universe тэмцээн Эль Сальвадор улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдөр эхлэх юм. Тэгвэл З.Номинзул эх орноо төлөөлөн уг тэмцээнд оролцох боломжгүй болжээ. З.Номинзул нь 18 настай бөгөөд мисс М.Бадамгэрэлийн академид харъяалагддаг байна.

Энэ талаар “Miss universe mongolia 2023” тэмцээний зохион байгуулалтын багаас мэдэгдэл гаргажээ. 

Уг мэдэгдэлд "Miss Universe Mongolia 2023” тэмцээн аравдугаар сарын 10-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, Үндэсний ялагчаар Зандангийн Номинзул тодорсон билээ. 

72 дахь удаагийн Miss Universe тэмцээн Эль Сальвадор улсад арваннэгдүгээр сарын 2-ны өдөр эхлэх бөгөөд энэхүү тэмцээнд Үндэсний ялагч З.Номинзул оролцох боломжгүй болсныг мэдэгдэж байна. З.Номинзулыг 2024 оны Miss Universe тэмцээнд оролцуулах талаар манай байгууллагын зүгээс JKN Universe байгууллагад албан ёсны хүсэлт тавьсан болно. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан энэ жилийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөх оролцогчийг тус байгууллагатай хийсэн гэрээ болон холбогдох дүрэм, журмын дагуу тэмцээнд дараагийн байруудад шалгарсан оролцогчдоос сонгож, тун удахгүй албан ёсоор танилцуулах юм" гэжээ.

Гэвч Miss Universe тэмцээнд оролцох орон, орны миссүүдийн нэрс хэдийнэ сайтдаа байршжээ. Тэгвэл Монгол улсыг төлөөлөхөөр Б.Намуунзулын нэр бичигдсэн байна. Б.Намуунзул "Miss Universe Mongolia 2023” тэмцээнд дэд байранд шалгараагүй юм. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0