Сэргээн босголтын ажил үргэлжилсээр байна

Сэргээн босголтын ажил үргэлжилсээр байна
08-р сарын 05-аас хойш хийж хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээлэл
1. Айл, өрхийг цахилгаанд холбох ажил дууссан
2. Үер, усанд автсан айлуудын шавар лагийг цэвэрлэгээг хийж дууссан
3. Зам хүчитгэх ажил дууссан
4. Үерийн далан сувгийг сэргээх ажил дууссан
5. Явуулын эрүүл мэндийн үзлэг хийгдэж дууссан
6. Ариутгал, халдваргүйтгэл өдөрт 2 удаа хийгдэж байна
7. Боогдсон далангийн урсац сэргээх ажил дууссан
8. Түр орон байраар өдөртөө 100 орчим иргэд үйлчлүүлж, 70 орчим иргэд байрласан
9. Иргэдийг бүртгэлжүүлэн, судалгааны ажлууд хийгдэж дууссан.
10. Орон гэргүй болсон иргэдэд зориулж Богдын даваа, Тоосгоны задгай орчим 5га газар хүртэл зам тэгшлэх, цахилгаанд холбох ажил дууссан. Гэрийн Буйр бэлтгэх ажил үргэлжилж байна.
11. Үерт автах эрсдэлтэй, нүүх шаардлагатай айлуудад газрын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн.
12. Хохирол амссан 360 өрхийн 1400 иргэнд шаардлагатай тусламжийг хүргүүлсэн.
13. "ДЭМЖЬЕ" аяны хүрээнд цугларсан хандивыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдүүдэд өгөхөөр зохион байгуулалтад орж ажиллаж байна.
Нийт ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0